Wednesday, April 29, 2015

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг

Хүний хүсдэг бүхнийг эзэмшсэн баян чинээлэг, нэр алдартай олон хүн мансууруулах бодис, хар тамхи, согтууруулах ундаанд татагдаж бүр амиа хорлох нь маш элбэг болсон. Яагаад юм бол? Энэ бол маш энгийн. Тэдгээр хүмүүс хүсэл мөрөөдөлгүй болчихсон. Нэг үгээр хэлэхэд хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөх шаардлагагүй болоод ирмэгц амьдрал нь утга учиргүй мэт санагддаг.Тиймээс хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг учраас мөрөөд бас дахин мөрөөд гэж хэлмээр байна.

Сонголт бол хүн чанарын эхлэл

Өнөөдөр хэн ч намайг харсан насанд хүрсэн эмэгтэй л гэж харна. Гэхдээ би хаан аав, хатан ээжийн хайран дундаас ургасан бяцхан улаан сарнай. Та ч мөн адил. Ямар ч хүн цусаар бус зүрх сэтгэлээрээ өөрт дотно хүмүүсийг сонгодог гэдэгт би итгэдэг. Гэвч энэ нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс дан ганц хайрандаа захирагдахаа больсон мэт. Хаа сайгүй ашиг хонжоо, мөнгө, сэтгэл зүрхгүй хоосон биес.

Ээж модны нулимс

Ээжтэй хүүхэд үргэлж жаргалтай инээд баясалаар дүүрэн байдаг. Тэр ч бүү хэл ямар нэг муу зүйл тохиолдоход ээж нар л хүүхдээ хамгаалдаг. Ээжийнхээ өвөрт байгаа үед би юунаас ч айдаггүй. Тиймээс ээж нар бол энэ дэлхийн энх тайван, аз жаргалыг бэлэглэгч юм.
Харин мод ч бас хэн нэгнийг хамгаалж, жаргалтай байлгадаг  ЭЭЖ гэвэл та итгэх үү? 
Зарим амьтад бүхий л амьдралынхаа турш ганцхан модонд итгэж найдан амьдардаг. Тухайлбал хэрэм, илбэнх, зарим төрлийн шавж, шувуу зэрэг нь модон дотор үүрээ засаж, үр төлөө өсгөн бүх амьдралаа өнгөрүүлдэг юм. Мод тэднийг өөрийн жимс, самар, холтос, үндэс зэргээрээ хооллож, гадны халдлага дайснууд, цаг агаарын таагүй байдлаас үргэлж хамгаалдаг. Тиймээс л МОД-ыг бүх байгаль дэлхийн ЭЭЖ хэмээн нэрлэдэг.

Wednesday, April 22, 2015

Инээмсэглэлийг хүснэ

 Өвлийн жавартай, хүйтэн өглөө сайн байна уу. Хөшигний завсараар өглөөний наран тод гийх нь сэтгэл зүрхийг  нэг л баясгалантай болгоно. Шинэхэн өглөө бүр миний амьдралын бас нэгэн шинэ боломж гэж боддог. Тиймээс ч би өглөө бүрийг инээмсэглэж угтах дуртай.
Өглөө бүр автобусанд сууж сургуулийн зүг яаран гүйх бүртээ би нэг зүйлийг ажиглана. Энэ бол хүмүүсийн царай. Өвлийн жиндүүхэн өглөөгүүр хүмүүс ихэвчлэн ийш тийшээ яаран гүйх нь их. Тиймдээ ч  хүмүүс хамаг арьсаа хамар дээрээ овоолон, уурлаж ундууцана. Гэхдээ бас тайван хүлээцтэй, инээмсэглэл тодруулан зогсох хүмүүс бас байна аа. Гэвч инээмсэглэн зогсох хүмүүсээс ууртай, бас ширүүн харьцаатай хүмүүс их байхыг яана...  Үүнийгээ хүмүүс “улирлын чанартай асуудал аа” гэж ярих нь бий.

Tuesday, April 14, 2015

Ходоод хогийн сав биш

НЭВТ: Ходоод хогийн сав биш...
/хөгжим /
/ шум-дэлгүүрт явж буй хүмүүсийн чимээ /
/Хальс -1/
Сурв: Та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа бүтээгдэхүүний найрлагыг хэрхэн анхаардаг вэ?
Иргэн-1: Сүүлийн жилүүдэд их анхаарч, хардаг болсон шүү...
Иргэн 2: Ер нь анзаардаггүй шүү дээ...
Иргэн 3: Үйлдвэрлэсэн он сарыг нь л хардаг...
/хөгжим/
 /анхааруулах дохио 3 удаа өгөх/

Жаал хүүгийн хүсэл

/Хөгжим хүүхдүүдийн шуугилдах, инээлдэх чимээ/
Нэвт:  ЖААЛ ХҮҮГИЙН ХҮСЭЛ

Хөт: Шаргал нарны туяа халуун илчээрээ нуурын усыг нэгэнтээ бүлээсгэжээ. Нуурын эргийг даган тоглож наадах зон олон тоолж барамгүй их харагдана. Зуны налгар өдрүүдэд энэ газарт гадаад болон дотоодын хүмүүс зай завсаргүй холхилдож, нуурын усыг ямар цэнгэг сайханыг гайхан шагшрах улс цөөнгүй таарна.

Шекспирийн сонетүүд Монголд

Шекспирийн 14 мөр бүхий 154 сонетийг Монгол хэлнээ анх удаа бүрэн эхээр орчуулжээ.

Цонхны цаана нуугдах нулимс

Өглөөний найман цаг. Эцэг эхийнхээ гараас хөтлөн цэцэрлэгийн хашааруу гүйн орох хүүхдүүдийн цуваа тасралтгүй үргэлжилсээр. Харин түгжээтэй хаалганы цаана уйлж зогсоо бяцхан үрс манай улсад мянга мянгаараа бий. Яагаад тэр вэ? Хариулт нь маш энгийн ЦЭЦЭРЛЭГ БА БАГШ.

Нэг хүний хов сонсож байхаар нэг нүүр сонин унш

Хот амьд байгаагийн шинж бол сонин, сэтгүүлийн мухлаг. Эвхдэг орноос, төмөр ширээ, сонингийн түц зэрэг олон газарт шантралгүйгээр зөвхөн сонин сэтгүүлд хайртай сэтгэлээрээ өөрийгөө хурцалж яваа цөөн хүний нэг бол  Цэрэнхүү эгч юм. Тиймээс энэ удаагийн “Хүмүүс” булангийнхаа зочиноор сонинд хайртай, сонингийн нүүр бүрт өөрийн амьдралаа өнгө өнгийн харандаагаар  зурж яваа түүнтэй ийнхүү яриа дэлгэсэн юм.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
н.Цэрэнхүү эгч
-Би Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын хүн. Хотод 1964 онд орж ирсэн.    Намайг Цэрэнхүү гэдэг. Чингэлтэй дүүргийн хүнсний нэгийн энд сонин зардаг. Манайх бэлхэд гэр хороололд байдаг. Бэлхийин эцэс дээр буугаад цаашаа гурван мянган төгрөгийн унаанд суудаг. Долоо хоногт таван шуудай нүүрс, нэг шуудай мод түлдэг. Зарим үед гэртээ харьдаггүй хотод охиныдоо хонодог. Унааныхаа мөнгийг хэмнэж байж л орлогоо хүргэдэг дээ. Ихэвчлэн долоо хоногийн хагас, бүтэнсайнд  гэртээ харьдаг.