Wednesday, April 29, 2015

Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг

Хүний хүсдэг бүхнийг эзэмшсэн баян чинээлэг, нэр алдартай олон хүн мансууруулах бодис, хар тамхи, согтууруулах ундаанд татагдаж бүр амиа хорлох нь маш элбэг болсон. Яагаад юм бол? Энэ бол маш энгийн. Тэдгээр хүмүүс хүсэл мөрөөдөлгүй болчихсон. Нэг үгээр хэлэхэд хэрэгцээгээ хангахын тулд хөдөлмөрлөх шаардлагагүй болоод ирмэгц амьдрал нь утга учиргүй мэт санагддаг.Тиймээс хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг учраас мөрөөд бас дахин мөрөөд гэж хэлмээр байна.

Хүсэл мөрөөдөл гэдэг заавал агуу зүйл байх албагүй. Мөрөөдөлтэй хүн өөрийнхөө мөрөөдөлдөө хүрэх үеийн дүр төрхийг нүдэнд харагдтал ярьж чаддаг. Харин мөрөөдөлдөө хувцас өмсгөж, өнгө будгаар будаж, үргэлж арчилж тордож чаддаг хүнд хамгийн хурдан биелэлээ олдог зүйл юм.

Хүмүүсээс амьдралын зорилго тань юу вэ?  Гэж асуухад Аз жаргалтай сайхан амьдрах гэж хариулах нь элбэг байдаг. Энэ нь хангалттай хариулт биш юм. Аз жаргал гэж чухам юу юм бэ? Бид арай аз жаргалыг мөнгө гэж бодон араас нь хуй салхи мэт хуйлраад байгаа юм биш биз. Гэтэл мөнгө гэдэг аз жаргал биш шүү дээ. Хүний гол асуудал бол юмны бодит чанарыг мэдэхгүй зэрэглээ лугаа гадаад дүрд нь хууртдаг гэсэн үг байдаг. Тиймээс аз жаргалыг дэргэдээсээ, найз нөхдөөсөө, гэр бүлээсээ хай. Биднийг аз жаргалтай амьдрахад үхэлгүй мөнх амьдрал огтхонч хэрэггүй. Гагцхүү өөрт заяагдсан он жилүүддээ хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэгдэн аз жаргалаа олж хамтдаа байхад л хангалттай бус уу.

No comments:

Post a Comment