Monday, May 4, 2015

Харамч сэтгэл

Нэвт: Харамч сэтгэл
\Бүсгүй зүүдэлж сэрээд ярив\
Золоо:  ...Ахиад л тэр зүүд... Ямар зүүд юм бэ гэж үү?
Цонхоор ширтэн бодлогоширон сууж буй ээжийнхээ харцнаас мэдэрсэн тэр мэдрэмж. Харамласан, гуньсан, түгшсэн,  баярласан эцэст нь хайрласан энэ олон өгүүлэмжийг харцаараа илэрхийлэн суух ээжийгээ харлаа.  Би энгийн л нэгэн оюутан бүсгүй.  Амьдралд хөл алдахад тосоод авах ахтай, аз жаргалаар дүүрэн  Монголын нэгэн өрх айлын бага охин. Ахтайгаа тэрсхэн өссөн болоод ч тэр үү үргэлж л ноцолдож, зодолдож, уйлалдаж бага насаа өнгөрөөсөнсөн. Айлын хүүхдүүд шоолох бүрт бусдаас харамлаж, хамгаалах ахтай болохоор би  илүү жаргалтай өссөөн. Энэ ертөнцөд “Ахаа” гэж дуудах ганцхан хүн нь зөвхөн би л байх болно  гэж бодож явсан юм...

\Хөгжим\
Хөт: Нэг сарын өмнө
\Утсаар ярьж байгаа яриа\
Буянаа: Байна уу?
Золоо: Байнаа
Буянаа: Миний дүү ахдаа солих хувцас аваад ирээч?
Золоо: Хаана вэ?
Буянаа: Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд хурд хороололд аваад ир.
Золоо: Өнөөдөр гэртээ ирэхгүй юм уу?
Буянаа: Аанхаан, маргааш гэртээ очиноо за
Золоо: ёоо заза, очоод залгая... \төвөгшөөсөн байдалтайгаар хэлэх\
\Таслал\
Золоо: Байна уу? Хурд хороололд ирчихлээ. Гараад ир
Буянаа: Одоохон гарлаа.
Золоо: заза хурдалаа \ууртайгаар хэлэх\
\Хөгжим\
Золоо: юу вэ юун олон хүмүүстэй ирж байгаан бол? Тэр хөтлөөд явж байгаа жоохон хүүхэд бас хэн бэ? \өөртэйгээ ярих\
\Уулзаад ярилцаж байгаа үзэгдэл\
Буянаа: За гэрээр юу байна? Аав ээж та 3 юу хийж байна?
Золоо: Юу хийхэв дээ зурагтаа үзээл байж байна. Та чинь яав аа. Гэртээ ирээч. Аав ээж санаа нь зовоод  байна лээ.
Буянаа: Маргааш очноо. Сая ээжтэй ярьсан. Хувцас яасан?
Золоо: Май энэ байна? /уут дуугарах чимээ гарах/, Тэр цаана зогсож байгаа 3 охин хэн юм?
Буянаа: Ахых нь найз бүсгүй. Нөгөө 2 нь дүү нь юм аа.
Золоо: мммммм, заза явлаа явлаа... \ууртайгаар\
Буянаа: Яаж явах юм. Ах нь хүргээд өгье.
Золоо: хэрэггүй ээ таксинд суучихъя.
Буянаа: Яах юм бэ. Ах нь дүүгээ хүргэж өгнө. Алив ийшээ суу... \машины хаалга дуугарах чимээ гарах\
Буянаа: 3 аа явъя. Золоог хүргэж өгөөд ирье. Сууцгаа... \хашгирав\
\Хөгжим\
Хишгээ: Сайн уу Золоо?
Золоо: Сайн.
Сараа: Сайн уу?
Золоо: Сайн сайн.
\Хөгжим\
Сараа: Буянаа ах утсаа өгч бай.
Буянаа: Май ахын дүү.
Сараа: хахаха \чанга инээв\  өчигдөр кино үзэхдээ авхуулсан зургийг хараа. Ямар инээдтэй юм бэ. Буянаа ахын энэ нүдийг ээ.
Цацрал: Хөөх хахаха... \инээв\ 
Хөтлөгч: Яг энэ үед Золоогийн сэтгэл рүү нэг хүчтэй зүйлээр цохиод авах шиг л болов. Золоо машины цонхоор элдвийг харангаа...
Золоо: \Дотроо бодов\ хааан ёстой нээрээ ахаа, миний дүү ч гэх шиг. Надад утсаа өгөхгүй булааж аваад байдаг юм байж энэ 2 охинд юун ч сайн юм бэ дээ. Бүр дургүй хүрчихлээ.
Хөтлөгч: ... Золоо ийнхүү бодон суутал өөрийн эрхгүй нүднийх аяга нулимсаар дүүрэв.
\Хөгжим\
Буянаа: Золоо ахын дүү гэртээ орж чадах уу? Орц харанхуй байна. Ах нь оруулж өгөх үү?
Золоо: Хэрэггүй ээ хэрэггүй \хоолой нь зангиран хэлэв\
\Хөгжим хаалга чанга хаагаад гүйх чимээ\
\Таслал\
\Хаалга тогших чимээ\
Ээж: хэн бэ?
Золоо: би би, өөр хэн байдаг юм. \ууртайгаар хэлээд өрөөндөө гүйн ороод орон дээр хэвтэв\
Ээж: Миний охин юу болоо вэ? хэн гомдоов?... миний охин дуугаралдаа.
\Таслал\
Золоо: Буянаа ахыг танихгүй 2 охин агаа агаа гээд дуудаад байх юм. Тэгтэл ах тэр 2-ыг миний дүү гэж дуудаад байна. Бас надад ч өгдөггүй утсаа хүртэл өгч байна лээ. Тэр чинь ганцхан миний ах биз дээ. Би ахтайгаа муудалцдаг ч гэсэн ахыга өөр хүүхдээр ахаа гэж дуудуулмааргүй байна. Би өөрийнхөө ахыг бусадтай хуваахыг хүсэхгүй байна ... \маш чангаар уйлж хэлэх\
Ээж: \Охиноо өхөөрдөн хараад\ Миний охин чинь жоохон хүүхэд хэвээрээ байгаа юм байна даа. Агаагаа санаад байгаа юм уу? Ээж нь ахыг нь сайн загинаад өгнөө дүүгээ тоохгүй өөр хүүхдийг миний дүү гэж өхөөрдөөд яах гээд байгаа юм бол...
Хөтлөгч: ... Золоо ээжийнхээ хэлсэн энэ үгэнд бага ч гэсэн тайвширч, ингэж хэлэв...
Золоо: Буянаа ахыг гэртээ ир гэж хэлээд өг би санаад байна. Яагаад гэртээ ирэхгүй байгаа юм бэ ээжээ...
Ээж: Буянаа ах нь найз охинтой болж амьдрал зохиох нас нь болсон учраас л гэртээ ирэхгүй байгаа юм. Удахгүй миний охин эгчтэй болно. Ахыг нь бусад хүүхдүүд ахаа гэж хүндэлж хайрлаж байвал сайхан биш гэж үү дээ?
Золоо: Үгүй ээ. Тэр чинь ганцхан миний ах ш дээ. Ганцхан намайг л хамгаалж, надтай л тоглодог байсан ах минь.... \уйлж хэлэх\
Хөтлөгч: Золоо ийнхүү хэлж шөнөжин уйлж хонов. Нэг сарын  өмнө ийм л зүйл болсон юм.
Золоо: Тэр шөнө л би ахыгаа чихрээ булаацалддаг жоохон хүүхэд байхаа больж том эр хүн болсоныг ойлгосон юм. Арван тавны сарны туяа цонхоор гийсэн намуухан бас дулаахан өвлийн үдэш ах минь гэр бүлтэй болж тусдаа гарах гэж байгаа талаар хэлэх үед өөрийн эрхгүй ганцаардаж, бусдаас харамлаж, сэтгэл болоод гэр минь хоосорсон мэт санагдаж билээ. Төрсөн ахыгаа өөр хүнтэй хамт амьдарч, өөр хэн нэгэн “ахаа” гэж дуудаж байна гэж бодохоор л нүдний нулимс хацрыг минь даган урсах шиг. Энэ бол дүүгийн ахыгаа хайрлах ХАЙР, бас БУСДААС ХАРАМЛАХ СЭТГЭЛ  байсан. Энэ үед ээж минь шөнө  унтаж чадалгүй бидний бага насны зургийг нулимастай нүдээрээ инээмсэглэн  үзэж суугааг харан ижийд минь ямар хэцүү байгааг  тэгэхэд л би харцнаас нь мэдэрсэн.
Мэдээж шүү дээ. Залуу насны хүсэл мөрөөдөл бүхий л амьдралаа зориулсан ээж минь та биднийг аль хэдийнээ хорин таван нас хүрсэнийг анзаараагүй биз ээ. Амьнаасаа ч илүү хайрлаж, чангахан ч дуугарч загнихаасаа санаа нь зовон хайрлан өсгөсөн үр нь өөр хэн нэгнийг “ээж” гэж дуудаж, хорвоо дээр ээж дээ л “хайртай шүү” гэж хэлдэг байсан үгээ айлын охинд хэлж  өврөөс нь гарч байхад сэтгэл нь өвдөж, нулимас нь урсахгүй бол харин ч сонин гэлтэй.
          Өглөө бүр хоёр гарын алгаа хавсран охин, хүү хоёрыг минь жаргалтай байлгаач гэсэн эхийнхээ зальбирлыг сонсохдоо ижийгээ л зовоохгүй юмсан гэсэн бодол төрдөгийг  мэдэх үү?  Охин нь таниасаа уучлал ирэн духан дээр нь зөөлнөөр үнсье ээжээ.
Нэвт: Эрхэм сонсогч та “Харамч сэтгэл” радио жүжиг хүлээн авч сонслоо.


No comments:

Post a Comment