Wednesday, May 13, 2015

Сайн мууг хэрхэн хүлээн авах маань тэдгээрийн талаархи бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд

Эртний мэргэн үгэнд өгүүлдэгчлэн, хүмүүсийг эд юмс биш, харин тэдгээрийн тухай төсөөлөл нь илүү зовоодог. Аливаа зовлон шаналал бидний төсөөллөөр л бий болдог юм чинь бид нэг бол энэ бүхнийг үл ойшоох, эсвэл тэдгээрийг сайн сайхан зүйлд хандуулах нь л бидний чадах зүйл. Хүмүүс бид хөндлөнгийн ямар нэг дарамт шахалтгүйгээр, өөрийн дураар сонголт хийхдээ ч тэнэг алхамуудыг хийж, хамгийн яршигтай зүйлсэд ч илүү ач холбогдол өгч, өвчин ядуурал, гутрал зэргийг хамгийн муухай зүйлсээр төсөөлдөг. 

Saturday, May 9, 2015

Monday, May 4, 2015

Үнэлэгдэж чадаагүй ганц эрдэнэ

Сайн сайхныг бодож, сайхныг ярьж, сайхныг хийнэ гэдэг нь хүний амьдралын утга учир. Амьдралын хүнд хэцүүг туулан гарахад ганц л гарц бий, тэр нь ирээдүйн сайн сайханд итгэх итгэл, аз жаргал, амар тайван амьдралруу тэмүүлэх  тэмүүлэл юм. Харин өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд  болохоосоо илүү болж бүтэхгүй байгаа зүйлс нь дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал нийгмийн халамжийн асуудал, нөгөө л замын түгжрэл, цалин хөлс, инфляци, нийгмийн харилцаа зэрэг олон асуудлууд урган гарна. Эдгээр нь манай нийгэмд тулгамдаж буй асуудал мөн хэдий ч нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал энэ биш болоод байна. Харин яаралтай шийдэх асуудал бол ундны ус юм.

Нойр

Хаврын улирал дуусаж зуны улирал айсуй. Өглөө сэрээд харахнээ цэцэг ургамал ногоорон ургасан нь нүднээ ил харагдана. Энэ нь ургамал, жимс шөнийн цагаар ургаж шинээр төрдөг нь энэ байж. Үүнтэй нэгэн адилаар хүний биеийн эсүүд ч бас шөнөөр нөхөн төлжиж байдаг. Тиймээс л нөхөн төлжилт явагддаг бага насны хүүхдийг олон цаг, бөх унтах хэрэгтэй гэдэг. Хүмүүс нойрны тухай ярихдаа өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Жишээ нь Зарим хүмүүс өдөрт 7-8 цаг унтахад хангалттай, харин нэг хэсэг нь шар шувууны амьдралаар амьдарч шөнө унталгүй өдөр нойроо авдаг. Гэтэл зарим хэсэг нь өдөрт унтдаг цагаасаа нэгхэн цаг дутуу эсвэл хойно унтвал хамаг л эрч хүчээ алддаг гэлцэнэ.

Зүүдний мөрөөдөл


Харамч сэтгэл

Нэвт: Харамч сэтгэл
\Бүсгүй зүүдэлж сэрээд ярив\
Золоо:  ...Ахиад л тэр зүүд... Ямар зүүд юм бэ гэж үү?
Цонхоор ширтэн бодлогоширон сууж буй ээжийнхээ харцнаас мэдэрсэн тэр мэдрэмж. Харамласан, гуньсан, түгшсэн,  баярласан эцэст нь хайрласан энэ олон өгүүлэмжийг харцаараа илэрхийлэн суух ээжийгээ харлаа.  Би энгийн л нэгэн оюутан бүсгүй.  Амьдралд хөл алдахад тосоод авах ахтай, аз жаргалаар дүүрэн  Монголын нэгэн өрх айлын бага охин. Ахтайгаа тэрсхэн өссөн болоод ч тэр үү үргэлж л ноцолдож, зодолдож, уйлалдаж бага насаа өнгөрөөсөнсөн. Айлын хүүхдүүд шоолох бүрт бусдаас харамлаж, хамгаалах ахтай болохоор би  илүү жаргалтай өссөөн. Энэ ертөнцөд “Ахаа” гэж дуудах ганцхан хүн нь зөвхөн би л байх болно  гэж бодож явсан юм...