Эртний мэргэн үгэнд өгүүлдэгчлэн,
хүмүүсийг эд юмс биш, харин тэдгээрийн тухай төсөөлөл нь илүү зовоодог. Аливаа
зовлон шаналал бидний төсөөллөөр л бий болдог юм чинь бид нэг бол энэ бүхнийг
үл ойшоох, эсвэл тэдгээрийг сайн сайхан зүйлд хандуулах нь л бидний чадах зүйл.
Хүмүүс бид хөндлөнгийн ямар нэг дарамт шахалтгүйгээр, өөрийн дураар сонголт
хийхдээ ч тэнэг алхамуудыг хийж, хамгийн яршигтай зүйлсэд ч илүү ач холбогдол
өгч, өвчин ядуурал, гутрал зэргийг хамгийн муухай зүйлсээр төсөөлдөг.
Хувь тавилан бидэнд түүхий эд л
өгсөн, эцсийн хэлбэрийг нь бид өөрсдөө л бий болгох хэрэгтэй. Бидний ухамсарт
ямар нэг байдлаар чадвар болон суусан зүйлс маань хүн бүрийн ухамсарт яг
ижилхэн суусан байдаг. Учир нь бүх хүн нэг л үйлдвэрийнх. Хүмүүс бүгд яг адил
авьяас чадвар, танин мэдэхүйн арга хэрэгслээр хангагдсан байдаг. Харин
хүмүүсийн хооронд ажиглагдаж буй гол ялгаа нь ямарваа нэг зүйлийг төсөөлөх
төсөөлөл дээр илэрдэг, эдгээр төсөөлөл нь бид юунд илүү талтай байгаагаас
хамааран харилцан адилгүй төлөвшсөн байдаг.
Хувь тавилан бидэнд мууг ч, сайныг ч
заяадаггүй. Тэрээр аль нь ч ургаж мэдэх түүхий хөрсийг л дэлгэн тавьдаг. Үүнийг
бидний сэтгэл, үйлдэл л өөрийн үзэмжээр өөрчилж чадна.
Суралцана гэдэг залхуу хүний хувьд
зовлон, дарснаас буцна гэдэг архичин хүний хувьд залхаалт байдагчлан, зохист
хэмжээг барих нь хэт тансаглалд автсан хүнд шийтгэл болж, дэмий зугаа цэнгэлд
дассан хүнд биеийн дасгал гэдэг бэрх
ачаа байдаг. Эд зүйлс өөрөөрөө байх үедээ хэцүү ч, зовлонтой ч биш. Гагцхүү
бидний дорд сэтгэл, сул дорой байдал л тэдгээрийг тийм болгодог. Бид харж байна
гэдэг чухал биш, харин хэрхэн харж байна гэдэг л илүү чухал.
Тухайн номыг уншаад анх төрсөн сэтгэгдэл гэвэл “ямар
хэцүү, ойлгомжгүй байдлаар бичсэн юм бэ. Жишээ болгон авсан ишлэл, кейсүүд ч
бас дээр үеийн ойлгомжгүй санагдаж” байсан тул ийнхүү бодоход хүргэсэн юм. Гэтэл
хоёр дахь удаагаа уншихад “аан нээрээ бас тийм байж болох юм” гэсэн сэтгэгдэл
төрсөн. Харин гурав дахь удаагаа гүйлгэн харахад “Яг л одоогийн орчин үеийн
хүмүүсийн харилцаа, бодол санааг хэлж байгаа мэт санагдсан.”
Миний
бие энэ олон эсээнүүд дундаас энэ удаа
хоёр эсээг онцлон сайн нягталж уншсан юм.
1.
Нэгэн
эрэмдэг жаалын тухайд
2.
Сайн мууг хэрхэн хүлээн авах маань тэдгээрийн
талаархи бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд гэсэн эсээг сонгон авсан.
Нэг дэх эсээний
хувьд хэдий богино ч гэсэн хэлэх гэсэн санаагаа тодорхой, ойлгомжтой гаргаж
өгсөн мэт санагдсан. Яг л одоогийн Монголчуудын амьдрал, хүмүүс хоорондын
харилцааг дүрслэн гаргасан мэт.
Тус эсээнээс
ойлгосон зүйл: Хүнийг хүн хэвээр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Биеийн
болон оюуны чадвар, чадамж муу, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүндэтгэн харьцах
хэрэгтэй. Учир нь тэдгээр хүмүүс хүссэндээ тийм болж төрөөгүй юм. Мөн аливаа
хүнийг ялангуяа бага насны хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэйг нь далимдуулж, түүний
сул тал болгон бусдаар өрөвдүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
Хоёр дугаар
эсээний хувьд аливаа зүйлийг хэрхэн төсөөлж байгаагаас хамааран юмыг хүлээж
авах нь өөр өөр байдаг тухай өгүүлсэн.
Тус эсээнээс
ойлгосон зүйл: Чи сайн сайхан амьдралыг мөрөөдөж л байгаа бол өөрийн
бодол санагаа цэцэлж, аливаа зүйлийг төсөөлөн бодохдоо, түүний учир холбогдолыг
нягтлан харахдаа эерэг, зөв, сайн талаас нь харах хэрэгтэй. Мөн ямарваа нэгэн
зүйлийг чин сэтгэлээсээ хийж, бүтэмжтэй болгохын тулд, бусдаас илүү хөдөлмөрлө.
Хөдөлмөрлөхдөө зөв талаас нь сайныг харж хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
No comments:
Post a Comment