Хаврын улирал дуусаж зуны улирал айсуй. Өглөө сэрээд харахнээ цэцэг ургамал
ногоорон ургасан нь нүднээ ил харагдана. Энэ нь ургамал, жимс шөнийн цагаар
ургаж шинээр төрдөг нь энэ байж. Үүнтэй нэгэн адилаар хүний биеийн эсүүд ч бас
шөнөөр нөхөн төлжиж байдаг. Тиймээс л нөхөн төлжилт явагддаг бага насны
хүүхдийг олон цаг, бөх унтах хэрэгтэй гэдэг. Хүмүүс нойрны тухай ярихдаа өөр
өөрийн өнцгөөс тайлбарладаг. Жишээ нь Зарим хүмүүс өдөрт 7-8 цаг унтахад
хангалттай, харин нэг хэсэг нь шар шувууны амьдралаар амьдарч шөнө унталгүй
өдөр нойроо авдаг. Гэтэл зарим хэсэг нь өдөрт унтдаг цагаасаа нэгхэн цаг дутуу
эсвэл хойно унтвал хамаг л эрч хүчээ алддаг гэлцэнэ.
Харин зарим хэсэг
хүмүүс өдрийн 24 цаг ч хүрэлцэхгүй юм. Тийм байхад унтаж яадаг байна аа гэж
ярих хүмүүстэй олон таарлаа. Энэ мэтчилэн
хүн бүр өөрсдийн бие махбодь,
ажлын онцлогоос хамааран нойрны тухай олон талаас нь харж байгаа нь энэ юм.
Тэгвэл бидний сайн мэдэх алдартанууд нойрыг хэрхэн чухалчилдаг бол? Алдарт цэргийн
жанжин Напелион Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л
4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог
байсан байна. Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10
цаг унтдаг байв. Тэрээр үүнээс бага унтсан тохиолдолд анхаарал бодол санаагаа
төвлөрүүлж чаддаггүй байсан гэдэг. Хамгийн их
унтдаг хүмүүс англи эмэгтэйчүүд . Дунджаар тэд 9 цаг унтдаг байна. Үүний сайн
тал нь тэд гоо сайхнаа хадгалахад байдаг гэж үздэг. Иймээс шөнийн нойр гээч зүйл хүмүүс биднийг
амьдралдаа идэвхитэй, эрүүл, ажлын өндөр бүтээмжтэй, аз жаралтай байлгахад
хамгийн тустай зүйлийн нэг билээ. Гэтэл хүмүүс олон шалтгааны улмаас шөнийн
нойрыг хангалттай сайн авч чаддаггүй. Тэдний нэг бол “хурхиралт”.
Тиймийн тул
энэ удаа нойрноос үүдэлтэй “хурхиралт” гээч зүйлийн талаар онцлъё. Орой унтах
бүрт таны хажууд хайртай дотны хэн нэгэн тань чанга чанга хурхирч нойрыг тань
хулжааж байна уу? Тэдгээр хүмүүсийг хурхирах бүрт бид ад үзэн хамрыг нь чимхэх,
хажуу талаас нь гараараа нудрах, ядаргаатай, хэцүүгээр нь дуудах нь олон.
Тэгвэл хүмүүс яагаад хурхирдаг юм бол?
Агаарын
урсгал амьсгалын замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо
мөргөлдөхөд үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Хурхирах нь хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хүүхэн хэл урт, доод эрүү арагшаа байх,
гүйлсэн булчирхайн томролт, таргалалт зэргээс үүсдэг.
Түүнчлэн хурхиралт үүсэхэд ядрах,
нойрны хямрал, архи, нойрсуулах бэлдмэл, тамхи татах, бамбай булчирхайн үйл
ажиллагаа багасах, хөгшрөлт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс л хүмүүс хурхирдаг байна шүү дээ. Гэтэл бид хурхирч буй хүмүүсийг
ядаргаатай, чимээгүй болоосой гэж л
хүсдэг.
Харин
хурхирч байгаа хүмүүс гэнэт л бидний хүссэнээр чимээгүй таг чиг болж орхидог.
Тэр үед нь бид ихэд санаа зовон “амьсгал нь зогосчихлоо” ч гэж бодох үе гардаг.
Энэ тохиолдолд хурхирахыг нь ад үзсэн бид айсандаа ахин хурхирахыг нь л
хүлээдэг. Гэтэл энэ нь амьсгал хураасны шинж биш
гэнэ. Хэсэг хугацаанд амьсгал авахгүй
болох энэ үеийг апнэ гэдэг. Энэ нь хоёр үр дагавартай
бөгөөд эхнийх нь хурхирч буй
хүмүүст нэг төрлийн амьсгалийн дасгал болж стрессийг нь тайлдаг. Нөгөө талаар
үүрд амьсгалахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн тамхи татдаг хүмүүс
тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад хоёр дахин их хурхирдаг. Иймээс л зарим
хүмүүс дутуу нойртой, амьдралын эрч хүч багатай байдаг байна.
Тэгвэл
хурхиралттай хэрхэн тэмцэх хэрэгтэй бол? Биеийн жингээ тогтмол барьж, унтахынха
өмнө согтууруулах ундаа хэрэглэлгүй , тамхи татахгүй мөн хажуу тийш харж,
хамраа амьсгалахад чөлөөтэй болгоход хурхиралтыг багасгаж болно. Ийнхүү бид
шөнийн нойроо хангалттай авч чадвал эрч хүчээр дүүрэн, аз жаргалтай амьдарч болох нь.
No comments:
Post a Comment