Сайн
сайхныг бодож, сайхныг ярьж, сайхныг хийнэ гэдэг нь хүний амьдралын утга учир.
Амьдралын хүнд хэцүүг туулан гарахад ганц л гарц бий, тэр нь ирээдүйн сайн
сайханд итгэх итгэл, аз жаргал, амар тайван амьдралруу тэмүүлэх тэмүүлэл юм. Харин өнөөгийн бидний амьдарч буй
нийгэмд болохоосоо илүү болж бүтэхгүй
байгаа зүйлс нь дийлэнх хувийг эзэлж байна. Тухайлбал нийгмийн халамжийн асуудал,
нөгөө л замын түгжрэл, цалин хөлс, инфляци, нийгмийн харилцаа зэрэг олон
асуудлууд урган гарна. Эдгээр нь манай нийгэмд тулгамдаж буй асуудал мөн хэдий
ч нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал энэ биш болоод байна. Харин яаралтай шийдэх
асуудал бол ундны ус юм.
Ус нь H20
гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис
юм. Усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршино. Гэвч дэлхий
дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай
тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус билээ. Ундны цэвэр ус өнөөдөр
томоохон хотуудын хамгийн гол санаа зовоосон асуудлуудын нэг болоод байна.
Манай улс 1.564.116
км² газар нутагтайгаар дэлхийд 19-р байранд
ордог өргөн дэлгэр орон. Гэтэл энэ газар нутагт ердөө л гурван сая иргэн
амьдардаг. Гэтэл Улсын нийслэл Улаанбаатар хот 4,704.4 км² газар нутагтай ч нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин амьдарч байгаа нь
эмгэнэл гэмээр. Энэ нь олон муу үр дагавартайг хүн бүр л мэднэ. Тухайлбал:
иргэдийн аюулгүй байдал, хэт төвлөрөлт, агаарын бохирдол, усны хомсдол зэрэг.
Үүнээс хамгийн аймшигтай нь цэвэр усны хангамжийн асуудал.
Хэдхэн жилийн өмнө л
бид ус хэмээх үнэлэгдээгүй эрдэнийг тоодоггүй байлаа. Үүрд энэ чигээрээ халгиж,
цалгиж байх юм шиг л санасан. Гэтэл одоо цаг өөр болж. Нэг үеэ бодоход хүмүүс
усны үнэ цэнийг мэдэрдэг болсон нь сайшаалтай. Гэвч дэндүү хожимдсон мэт.
Орон сууцны иргэд цэвэр
ус маш их бохирдолтой байна хэмээн
ширүүхэн дуугарсан нь саяхан. Тэр нь ч үнэн юм. Орон сууцны иргэдийн усны
хэрэглээ өндөр нь ч үнэн. Тэд хоол хүнс, хувцас угаах, бүр ариун цэврийн
өрөөндөө ч цэвэр усыг хэрэглэсээр л байдаг. Орон сууцанд амьдарч буй нэг иргэн
өдөрт 276 литр ус ашигладаг гэсэн судалгаа бий. Харин гэр хорооллын иргэн өдөрт
ердөө 8-10 литр ус ашиглаж байна. Түүнчлэн Монгол хүний усны өдрийн хэрэглээг
өндөр хөгжилтэй орнуудын хэрэглээтэй харьцуулахад 2-3 дахин илүү байдаг гэх нь
нэг талаар сайхан ч юм шиг, нөгөө талаар хэт тансаглал мэт санагдана.
Усыг яагаад үнэлэгдэж
чадаагүй ганц эрдэнэ хэмээн нэрлэх болов?
Орон
сууцны иргэд сард дунджаар 14-20 мянган төгрөгийг цэвэр усанд,
5-6 мянган төгрөгийг ус халаасны төлбөрт, 6-7 мянган төгрөгийг
бохир усанд төлдөг бол “ УСНЫ СУУРЬ ҮНЭ” гэдэгт нэг ч төгрөг төлдөггүй. Гэхдээ ус
сувгийн удирдах газрын ажилтаны хэлсэнээр орон сууцны иргэд нэг литр усанд 38
мөнгө төлдөг гэх нь бий. Гэсэн хэдий ч хамгийн хямд үнэтэй байсааар л. Харин
гэр хорооллын айлууд нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг. Энэ чинь л
хамгийн үнэт эрдэнэ мөртлөө үнэлэгдэж чадаагүй ганц эрдэнийн үнэн төрх.
Хүн
14 хоног хоол идэлгүй амьд явж чадах ч, усгүйгээр 7 хоновол туйлдаа хүрдэг.
Гэтэл бид өдөр тутам хоол идэхдээ мөнгийг харамгүй үрдэг ч, ус худалдан авахдаа
яагаад гар татана вэ?
Хэрвээ
ундны усаа хэмнэе гэвэл яг одооноос л эхлэх хэрэгтэй биш гэж үү.
Орон сууцны иргэд “бид усны мөнгө
төлдөг, тиймээс хэр ихийг яаж зарцуулах нь бидний л асуудал” гэж ярих нь олон.
Энэ нь иргэд усны хэрэглээний талаар мэдлэггүй байгаатай холбон тайлбарлаж
болмоор. Тиймээс усны үнэ цэнийн талаар иргэд болон хүүхдүүдэд шаардлагатай
мэдээлэл өгөх нь чухал.
Мөн
хөгжингүй гадаад улс оронд \Сингапур гэх мэт\ усыг өндөр үнээр худалдан авдаг.
Тиймээс манай улс ч бас цэвэр усны үнийг нэмэх хэрэгтэй болоод байна.
Та
ирээдүй хойч үеэ ядаж амаа чийглэх устай байлгая гэж хүсвэл усаа яг одооноос
хэмнэж эхлэе.
No comments:
Post a Comment